Эхлэл
Bidnii Network гэж юу вэ?
Монгол хүмүүст зориулсан сошиал сүлжээ: нийтлэл, story, reels, танилцах, мессеж, видео дуудлага, live, хамтдаа кино үзэх, тоглоомын групп нэг дор.
Утсандаа хэрхэн суулгах вэ?
Android: Chrome-оор нээгээд ⋮ → Суулгах. iPhone: Safari-гаар нээгээд Хуваалцах → Home Screen-д нэмэх. Суулгасан апп-аас нээвэл мессеж, дуудлагын мэдэгдэл найдвартай ирнэ.
Яагаад 18+ гэж?
Танилцах, видео дуудлага зэрэг насанд хүрэгчдэд зориулсан боломжууд байдаг тул насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах зорилготой.
Мэдэгдэл
Мессеж, дуудлага утсан дээр ирэхгүй байна
Профайл → Push мэдэгдэл-ийг асаана. Утасны тохиргооноос Chrome/апп-ын мэдэгдэл, дууг зөвшөөрсөн эсэхээ шалгана. Батерей хэмнэх горим мэдэгдлийг хааж болзошгүй.
Дуу гарахгүй байна
Профайл → Мэдэгдлийн дуу асаалттай эсэхийг шалгана. Хөтөч дуу тоглуулахын өмнө нэг удаа дэлгэц дээр дарахыг шаарддаг.
Coin
Bidnii Coin-оор юу хийх вэ?
Бэлэг илгээх, Premium, тэмдэг, профайлын чимэглэл, стикер, boost, super like авах.
Coin хэрхэн авах вэ?
Хэтэвч → Цэнэглэх: QPay эсвэл дансаар шилжүүлэх. Мөн найзаа урих, профайлаа 100% бөглөх, challenge-д түрүүлэх, бэлэг хүлээн авах замаар авна.
Coin-оо мөнгө болгож болох уу?
Үгүй. Coin нь зөвхөн апп доторх оноо бөгөөд бэлэн мөнгө болгон буцаах боломжгүй.
Дансаар шилжүүлсэн ч coin ороогүй
Гүйлгээний утгад кодоо зөв бичсэн эсэхээ шалгана. Admin ажлын цагаар шалгаж баталгаажуулна. Удааширвал bidniihost@gmail.com хаягаар баримтаа илгээнэ үү.
Аюулгүй байдал
Байршил минь бусдад харагдах уу?
Үгүй. Бусдад зөвхөн "3 км зайтай" гэх мэт ойролцоо зай л харагдана.
Хэн нэгэн намайг дарамталж байна
Тэр хүний профайл, нийтлэл эсвэл чатаас Блоклох, Гомдол гаргах. Блоклосон хүн таныг харах, бичих, залгах боломжгүй болно.
Бүртгэлээ хэрхэн устгах вэ?
Профайл → хамгийн доор Бүртгэл устгах. Бүх мэдээлэл бүрмөсөн устна.
Боломжууд
Тэмдэг (verified) хэрхэн авах вэ?
Профайл → Тэмдэг авах: selfie болон бичиг баримтаа илгээж, төлбөрөө төлнө. Admin шалгаад баталгаажуулна.
Live-д тоглоомоо хэрхэн дамжуулах вэ?
Шууд → Live эхлүүлэх → Тоглоом (дэлгэц хуваалцах) эсвэл OBS. OBS сонговол Server болон Stream Key гарна.
Худалдагч болж стикер зарах уу?
Өөрийн бүтээлээ зарах бол bidniihost@gmail.com хаягаар хандаж худалдагч эрх авна.
Хариулт олдсонгүй юу? bidniihost@gmail.com