Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 25
Зөвхөн 18+
Bidnii Network нь 18 ба түүнээс дээш насны хүмүүст зориулагдсан. Бүртгүүлэхдээ төрсөн огноогоо үнэн зөв оруулна. 18 хүрээгүй хүн илэрвэл бүртгэлийг тэр даруй хаана.
Насанд хүрээгүй хүнтэй холбоотой бэлгийн шинжтэй аливаа контент, харилцаанд тэвчих хэмжээ огт байхгүй. Ийм контентыг тэр даруй устгаж, бүртгэлийг бүрмөсөн хааж, хууль сахиулах байгууллагад мэдэгдэнэ.
Хүндэтгэлтэй харилцах
- Бусдыг доромжлох, дарамтлах, заналхийлэхгүй байх
- Үндэс угсаа, шашин, хүйс, бие махбодын онцлогоор ялгаварлан гадуурхахгүй байх
- "Үгүй" гэвэл хүндэтгэх: татгалзсан хүнд дахин дахин бичихгүй байх
Хориглох контент
- Нүцгэн болон бэлгийн шинжтэй зураг, бичлэг (нийтийн хэсэгт)
- Бусдын зөвшөөрөлгүйгээр авсан эсвэл тараасан дотно зураг
- Хүчирхийлэл, аймшигтай дүрс, өөрийгөө гэмтээхийг уриалах
- Хар тамхи, зэвсэг худалдах, хууль бус үйл ажиллагаа
- Бусдын хувийн мэдээлэл (утас, хаяг, регистр) зөвшөөрөлгүй нийтлэх
- Залилан, хуурамч сугалаа, "coin хуваарилна" гэх мэт хууран мэхлэлт
- Спам, ижил зүйлийг олон дахин нийтлэх
Жинхэнэ байх
- Өөр хүний зураг, нэрийг ашиглахгүй байх
- Нэг хүн нэг бүртгэлтэй байх
- Тэмдэг (verified) авахдаа зөвхөн өөрийн бичиг баримтыг ашиглах
Танилцах, уулзахдаа аюулгүй байх
- Анхны уулзалтаа олон нийтийн газар хийж, найздаа хаана очихоо хэлээрэй
- Хэн нэгэн мөнгө, coin, дансны мэдээлэл гуйвал бүү өг. Энэ бол залилангийн шинж
- Эвгүй санагдвал тэр хүнийг блоклож, гомдол гаргаарай
Live ба дуудлага
- Live-д дээрх бүх дүрэм хамаарна
- Бусдыг зөвшөөрөлгүйгээр бичиж авах, тараахыг хориглоно
- Бэлэг, coin-ийг хууран авах зорилгоор live хийхийг хориглоно
Зөрчил гаргавал
Зөрчлийн хэмжээнээс хамааран: контент устгах → анхааруулах → түр хаах → бүрмөсөн хаах. Ноцтой зөрчилд шууд бүрмөсөн хаана.
Гомдол гаргах: нийтлэл, профайл, мессеж дээрх ⋯ → Гомдол гаргах. Яаралтай тохиолдолд: bidniihost@gmail.com. Хүний амь насанд аюул занал учирвал 102 руу залгана уу.